Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-20
Дугаар 02502
Хэргийн индекс 102/2015/02039/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Жи эс би капитал ББСБ ХХК
Хариуцагч М.Бат-Амгалан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг баримтлан хариуцагч М.Бат-Амгалангаас 129.803.076 /зуун хорин есөн сая найман зуун гурван мянга далан зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, 166, 175 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2203021097, Ү-2203021099, Ү-2203021104 дугаартай граж, хувийн сууцыг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866.966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ноогдох тэмдэгтийн хураамж 806.965 төгрөгийг хариуцагч М.Бат-Амгалангаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болсон шүүхийн шийдвэр 7 хоногийн дотор бичгээр үйлдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах ба угшийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.