Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2015-04-15
Дугаар 02418
Хэргийн индекс 102/2015/02389/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Сансит капитал ББСБ ХХК
Хариуцагч С.Оюунцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Сансит капитал” Банк бус санхүүгийн байгууллага нэхэмжлэлийн шаардлага 15.567.996 төгрөгөөс 2.567.996 төгрөг гаргуулахаас татгалзаж,  үлдэх 13.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 5 дугаар сарын 07-ны дотор 2.000.000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 07-ны дотор 2.000.000 төгрөгийг, 2015 оны 7 дугаар сарын 07-ны дотор 2.000.000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 07-ны дотор 2.000.000 төгрөгийг, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны дотор 2.000.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 07-ны дотор 1.000.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны дотор 1.000.000 төгрөгийг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны дотор 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагч С.Оюунцэцэг хүлээн зөвшөөрсөн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оюунцэцэг болон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 111475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.