Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-02-16
Дугаар 1278
Хэргийн индекс 101/2014/08783/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Дамдинжавын Солонго
Нэхэмжлэгч Куонн Умүнн
Хариуцагч Ж.Батжаргал
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ж.Батжаргалд холбогдох Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол /13374/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 68 дугаар байрны 5 тоот орон сууц тус байрны зоорийн давхарт байрлах 10 тоот автозогсоолыг Ж. Батжаргалын эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Куонн Умүнн (Кwon Ohmoon)-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 415.112 төгрөгийг нэхэмжлэгч Куонн Умүнн (Кwon Ohmoon)- ээс гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.СОЛОНГО

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.