Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-05-11
Дугаар 03101
Хэргийн индекс 102/2015/04646/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Ариг банк ХХК
Хариуцагч М.Одмаа нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Үгүй
Шийдвэрийн товч

 

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч Н.Одмаа, Ц.Алтанхуяаг нараас 35305280.94 /гучин таван сая гурван зуун таван мянга хоёр зуун наян төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ариг банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1535909.3 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч тогтоох хэсгийн 1-д заасан төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд Улсын бүртгэлийн Ү-2205017451 дугаартай Баянгол дүүргийн 4-р хорооны 6а байрны 53 тоот, 3 өрөө орон сууцыг худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342155.95 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ноогдох тэмдэгтийн хураамж 334476.40 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар танилцуулан сонсгомогц хүчинтэй болсон шүүхийн шийдвэр 7 хоногийн дотор бичгээр үйлдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах ба угшийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус тайлбарласугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.