Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-23
Дугаар 02670
Хэргийн индекс 102/2015/03557/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд Д.Мөнгөнхүлэгийг архины албадан эмчилгээнд явуулах тьухай
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн тус дүүрэг дэх 9 хороо, Бурхантын 19-389 тоотод оршин суудаг, эрэгтэй, /МУ83020775/ регистрийн дугаартай, Дамдинсүрэнгийн Мөнгөнхөлөгийг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Батмягмар, гуравдагч этгээд Д.Мөнгөнхөлөг, шүүхийн нарийн бичгийн дарга У.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

... Хан-Уул дүүргийн 9 хороо, Бурхантын 19-389 тоотод оршин суух МУ 83020775 регистрийн дугаартай Дамдинсүрэнгийн Мөнгөнхөлөг нь гудамж талбай, олон нийтийн газарт байнга архидан согтуурч, ар гэртээ агсам тавьж, үргэлж түгшүүр төрүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйлийг үндэслэн тухайн этгээдийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн тайлбарт:

... Би 2010 онд Архины эмчилгээнд 1 сар яваад 2014 онд байх ямар ч байсан баривчлагаанд 3 удаа явж байсан. Арга хэмжээ авахуулахад татгалзах зүйл байхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Д.Мөнгөнхөлөгийг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Мөнгөнхөлөг нь Хан-Уул дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт гудамж талбай, олон нийтийн газарт байнга архидан согтуурч, ар гэртээ агсан тавьж, үргэлж түгшүүр төрүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж нийгмийн хэв журмыг зөрчдөг болох нь захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, тодорхойлолт, эцэг Г.Дамдинсүрэнгийн хүсэлт, Хан-Уул дүүргийн 9 хорооны Засаг даргын тодорхойлолт, зөрчлийн ассап санд бүртгэгдсэн бүртгэлээр тус тус нотлогдлоо. Тэрээр Архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдэн, шүүхийн журмаар баривчлагдаж байжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын дүгнэлтээр Д.Мөнгөнхөлөгийг Архинд донтох өвчний 3 дугаар зэргээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж оношилсон байна.

 

          Иймд Д.Мөнгөнхөлөгийг архины албадан эмчилгээнд явуулж эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

             1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасныг баримтлан МУ83020775 регистрийн дугаартай Дамдинсүрэнгийн Мөнгөнхөлөгийг албадан эмчилгээнд явуулж эмчлүүлсүгэй.

 

             2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.6-д зааснаар Д.Мөнгөнхөлөгийг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

           3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

             4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

            5. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 
 
 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.