Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-23
Дугаар 02634
Хэргийн индекс 102/2015/03522/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтэ
Хариуцагч
Гуравдагч этгээд Ч.Гэрэлт-одыг архины албадан эмчилгээнд явуулах тухай
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс тус дүүрэг дэх 9 хороо, Баруун Баян уул 4-р гудамж , 21 тоотод оршин суудаг, эрэгтэй, /ЧГ76101618/ регистрийн дугаартай, Чулуубатын Гэрэлт-Одыг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ууганбаяр, гуравдагч этгээ Ч.Гэрэлт-Од, шүүхийн нарийн бичгийн дарга У.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ :

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

... Сонгинохайрхан дүүргийн 9 хороо, Баруун Баян уул гудамж, 4-р гудамж , 21 тоотод оршин суух, Чулуунбатын Гэрэлт-Од нь байнга архидан согтуурдаг зөрчил гаргасан байх тул Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү. Байнга буюу удаа дараа нийгмийн хэв журмыг зөрчдөг .

 

Гуравдагч этгээдийн тайлбарт:

...Би 2012 онд, 2013 онд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж 2 удаа баривчлагдаж байсан. Удаа дараа согтуугаар гэртээ агсам тавьж эрүүлжүүлэгдэж байсан. Өөр ямар нэг зөрчил гаргасан талаараа сайн санахгүй байна. Сайн дураар эмчилгээнд яваагүй, нэг эдаа ч үзүүлсэн .

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ :

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Ч.Гэрэлт-Одыг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Гэрэлт-Од нь Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны нутаг дэвсгэрт архидан согтуурч, ойр орчимдоо түгшүүр төрүүлэн иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж нийгмийн хэв журсын зөрчдөг нь эргүүлийн цагдаа, жолооч Л.Чөдөрбатын илтгэх хуудас, Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны Засаг даргын тодорхойлолт, зөрчлийн ассап санд бүртгэгдсэн бүртгэлээр тус тус нотлогдлоо. рхидан согтуурч удаа дараа эрүүжүүлэгдэн, шүүхийн журмаар баривчлагдаж байжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын дүгнэлтээр Ч.Гэрэлт-Одыг А 2 дугаар зэргээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай .

 

Иймд Ч.Гэрэлт-Од архины албадан эмчилгээнд явуулж эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ :

 

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасныг баримтлан ЧГ76101618 регистрийн дугаартай Чулуунбатын Гэрэлт-Одыг албадан эмчилгээнд явуулж эмчлүүлсүгэй.

 

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.6-д зааснаар Ч.Гэрэлт-Одыг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

5. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт 10 шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 
 
 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.