Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-04-21
Дугаар 02551
Хэргийн индекс 102/2015/03443/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Эрдэнэбатын Амин-Эрдэнэ
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд Д.Дэлгэрмөрөнг архины албадан эмчилгээнд явуулах тухай
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр Хан-Уул дүүргийн 3 хороо, Арьс ширний 19-25 тоотод оршин суудаг, эрэгтэй, /ШВ74051610/ регистрийн дугаартай, Доржжавын Дэлгэрмөрөнг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Отгонтөгс, гуравдагч этгээ Д.Дэлгэрмөрөн, шүүхийн нарийн бичгийн дарга У.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ :

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

... Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Арьс ширний 19-25 тоотод оршин суух Доржжавын Дэлгэрмөрөн /РД:ШВ74051610/ нь байнга архидан согтуурч иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийтийн хэв журмыг удаа дараа зөрчдөг тул Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3, 4, 5 дугаар зүйлийг үндэслэн тухайн этгээдийг албадан эмчилгээнд явуулж өгнө үү .

 

Гуравдагч этгээдийн тайлбарт:

...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Арьс ширний 19-25 тоотод оршин суух Доржжав овогтой Дэлгэрмөрөн /ШВ74051610/ архидан согтуурч иргэд оршин суугчдын амгаланг алдуулж нийтийн хэв журмыг алдагдуулж байгаа нь үнэн. Сахарын өвчтэй тул албадан эмчилгээнд явмааргүй байна .

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ :

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр эс Д.Дэлгэрмөрөнг албадан эмчилгээнд явуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Дэлгэрмөрөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр болох 19 хорооллын үйлчилгээний төв орчим архидан согтуурч, хажуугаараа явж байгаа иргэдээс архины мөнгө нэхэж, бусадтай архидан согтуурч хэрүүл маргаан зодоон хийж, ойр орчмынхоо байрны орц, подволь болон ил газар согтож унах унтах, хоноглож иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг нь нотлогдлоо. рхидан согтуурч удаа дараа эрүүжүүлэгдэн, шүүхийн журмаар баривчлагдаж байжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл Д.Дэлгэрмөрөнг А 3 дугаар зэргээр архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай .

 

Иймд Д.Дэлгэрмөрөнг архины албадан эмчилгээнд явуулж эмчилгээ хийлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.14, 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ :

 

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасныг баримтлан ШВ74051610 регистрийн дугаартай Доржжавын Дэлгэрмөрөнг албадан эмчилгээнд явуулж эмчлүүлсүгэй.

 

2. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6-р зүйлийн 6.6-д зааснаар Д.Дэлгэрмөрөнг албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

5. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт 10 шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ

 

 
 
   
 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.