Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2015-05-19
Дугаар 3615
Хэргийн индекс 101/2015/00928/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх
Шүүгч Төмөртогоогийн Энхжаргал
Нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК
Хариуцагч “Бодь даатгал” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.4, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 29,297,995 төгрөг, үнэлгээний зардал 597,000 төгрөг, нийт 29,894,995 /хорин есөн сая найман зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-д олгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бодь даатгал” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,425 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтайн хүдэр” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

                       

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.