Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2017-04-14
Дугаар 102/ШШ2017/01217
Хэргийн индекс 102/2016/03917/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Адъяахүүгийн Сарантуяа
Нэхэмжлэгч Хас банк
Хариуцагч Төмөрт төгс хийц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаарзүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

 

          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Хас банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, Б.Алтантуул, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нарт холбогдох 14,168,692,579.71 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 1,000,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Алтантуулаас татгалзаж, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас 13,168,692,579.71 төгрөгийг 24 сарын дотор буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд графикийн дагуу төлж барагдуулах, уг графикийн дагуу төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2205024681 дугаартай, БГД-ийн 18-р хороо, 1 дүгээр хороолол, Ажилчны гудамж 28, 28/1-д байрлах 594 м.кв үйлчилгээ, конторын зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-0713000617 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, Зүүн баян 5-р баг, 2,340 м.кв үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2205043695 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, 28/4 тоотод байрлах 675 м.кв Төмөрт хийцийн үйлдвэрийн сэндвичэн барилга, Улсын бүртгэлийн Ү-2205016717 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 25/4 тоотод байрлах 2,880 м.кв агуулахын зориулалттай барилга, Улсын бүртгэлийн Ү-2205046761 дугаартай, БГД-ийн 20-р хороо, үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж ТП 25/5 тоотод байрлах 30 м.кв, 280 м, 65 м, 2,770 м.кв, 120 м инженерийн байгууламжийн зориулалттай цахилгааны дэд өртөө, Төмөрт зам, бетон хашаа, бетон зам талбай, дулааны сүлжээ, Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багт байрлах нэгж талбарын 101004697 дугаар бүхий 7,875 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар. /ГД-0174077, Г-0713002194/, БГД-ийн 20-р хороо, ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5275 дугаар бүхий 5,000 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2205002418, ГД-0357991/ СХД-ийн 19-р хороонд байрлах нэгж талбарын 1843/0109 дугаар бүхий 2,912 м.кв эзэмших эрхтэй газар. /Г-2201026690, ГД-000305825/, БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0079 дугаар бүхий 25,226 м.кв орон сууцны зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2205005251, ГД- 000305884/, БГД-ийн 20-р хороонд байрлах нэгж талбарын 168030/0075 дугаар бүхий 7,157 м.кв контор үйлдвэрлэлийн зориулалттай, эзэмших эрхтэй газар. /Г-2205002417, ГД-0379122/, СХД-ийн 22-р хороо, Баянголын аманд байрлах нэгж талбарын 18628314904479, 18629314029331 дугаар бүхий 30,000 м.кв зуслангийн зориулалттай эзэмших эрхтэй газар. /Г-2201026471, ГД-0295237/, ХУД-ийн 2-р хороо, Нүхт цогцолборт байрлах 465,000,000 төгрөгийн дуусаагүй хувийн сууцны барилгын борлуулалтаас төлөгдөөгүй төлбөр буюу 600,000,000 төгрөгийн авлага, Төмөрт транс ХХК-ийн 400,000,000 төгрөгийн бараа материал, 200,000,000 төгрөгийн борлуулалтын орлого, Төмөрт транс ХХК-ийн 5,000,000,000 төгрөгийн бараа материал, авлага. БГД 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж өөрийн байр, Төмөрт, Төмөрт бэлдэц, хар цагаан арматур худалдан авсан үнээр, Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах үйлдвэрт ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжүүд, Фидуцийн гэрээгээр “Хас банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн Ре 1опд 290 маркын 12.7 тн даацтай 47-97 УНН, 69-27 УНМ, 37-24 УНМ, 48-20 УНМ, 15-32 УНН, 14-65 УНМ, 13-38 УНН, 83-42 УНН, 47-63 УНМ, 64-86 УНН улсын дугааруудтай 10 ширхэг автомашинаар тус тус хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

   2.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Б.Алтантуулаас татгалзсаныг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,001,413 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,000,706.5 төгрөг, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 33,000,706.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Эс Эй Бауфер Ви Эф” ХХК-иас 3,078,957 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүргийн 2602002965 тоот дансанд, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас 1,539,487.5 төгрөгийг, хариуцагч “Төмөрт транс” ХХК, “Төмөрт төгс хийц” ХХК, “Төмөрт өргөө” ХХК, “Төмөрт хурд” ХХК, “Уугангэгээ” ХХК, Ч.Нэргүй нараас 1,539,487.5 төгрөгийг тус тус гаргуулж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Эс Эй Бауфер Ви Эф” ХХК-д олгуулсугай. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                          А.САРАНТУЯА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.