Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-01
Дугаар 1033
Хэргийн индекс 183/2018/02725/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Ч.Х.Б
Хариуцагч И К ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Банкны зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч И К ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 232 286 393,58 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Х.Б ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Ү-000000 улсын бүртгэлийн дугаартай, 0000 тоот гэрчилгэний дугаартай, иргэн М.З-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 00 дүгээр хороо, Богд-Ар хороолол, /000/, Замчдын гудамж, 0  дугаар байрны 0 тоот 53.56 м.кв 3 өрөө орон сууц, Ү-0000 улсын бүртгэлийн дугаартай, иргэн Б.Н-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, /000/ Хүннү гудамж, 00 дугаар байрны 00 тоот байрлалтай 68.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 0000 оны 11 сард Гүрж улсаас Монгол улсруу ачигдах 15 000 шил сайн чанарын дарсыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 319 385 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 319 385 төгрөг гаргуулж Ч.Х.Б ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.