Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-27
Дугаар 1226
Хэргийн индекс 183/2018/00639/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Ц.Б
Хариуцагч В.О
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ч.О 68 140 333 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30 878 642 төгрөгт холбогдох хэсгийг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр П.С-с В.О-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож, дээрх итгэмжлэлийг үндэслэж хийгдсэн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний С.С-н өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, Лааган гудамж, 0а байр, 00 тоотод байрлах 62.92 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд холбогдох хэсгийг хүчингүй болгож, барьцаанаас чөлөөлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 881 195 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 412 541 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд ногдох 498 651 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 140 400 төгрөг гаргуулан П.С-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНГӨНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.