Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-06-04
Дугаар 183/ШШ2019/01297
Хэргийн индекс 183/2019/00959/и
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч Б.Э
Хариуцагч Б.Ц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б.Э, Б.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 7 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Ц.А, 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдөр охин Ц.А нарыг эх Б.Эын асрамжинд үлдээсүгэй.

 

           3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар охин Ц.А, Ц.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Цгээс  сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

           4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д заасны баримтлын Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 24- 40 тоот хаягт байршилтай, 598 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2206011420 дугаартай газар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 24 - 40 тоот хаягт байршилтай,  39,19.25 м.кв талбайтай Ү-2206047796 дугаартай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Б.Ц, Б.Э, охин Ц.А, Ц.А нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоосугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 24- 40 тоот хаягт байршилтай, 598 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-2206011420 дугаартай газар, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа 24 - 40 тоот хаягт байршилтай,  39,19.25 м.кв талбайтай Ү-2206047796 дугаартай хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Э,  охин Ц.А, Ц.А нарын өмчлөлд шилжүүлэн өгч, хариуцагч Б.Ц нь уг эд хөрөнгийн өөрт ногдох хэсгээс татгалзсан зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

        7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 378 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

      

       8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид тогтоох хэсгийн 5 дах заалтад давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

    9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ц.О

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.