Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-13
Дугаар 1155
Хэргийн индекс 183/2019/01344/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Х СӨХ
Хариуцагч Д.Н
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хийморь хотхон СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Д.Н-ид холбогдох холбогдуулан СӨХ-ийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн хамгаалалт, ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 432 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 13 610 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 6 805 төгрөгийг, улсын төсвөөс 6 805 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

       ШҮҮГЧ                                    Д.МӨНГӨНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.