Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2018-12-25
Дугаар 183/ШШ2019/00039
Хэргийн индекс 183/2018/03175/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч Н.Д
Хариуцагч С.Б нар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Өвлөх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т заасныг баримтлан хариуцагч С.Б, Н.Б, Н.Б нарт холбогдох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012497 дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоолын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Н.Дын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, ... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206012497 дугаарт бүртгэлтэй, 143.15 метр квадрат талбайтай, 4 өрөө орон сууц, 6 тоот автомашины зогсоол нь талийгаач Г.Н, хариуцагч С.Б Н.Б, Н.Б, Н.Б, Н.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380 746 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 төгрөг гаргуулж хариуцагч нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                      ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ           

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.