Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-23
Дугаар 183/ШШ2019/00962
Хэргийн индекс 183/2018/01684/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч Н.И
Хариуцагч Г.Б
Гуравдагч этгээд Б.Н
Маргааны төрөл Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлйин 135.2.14-т зааснаар Г.Б, Н.И нарыг 2014 оны 9 сараас 2018 оны 10 сар хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

         2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Уийг эх Н.Иийн асрамжинд үлдээсүгэй.

 

         3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Уийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Боор  сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

         4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар охин Б.Уийг 7 хоногт хоёр өдөр эцэг Г.Бтой  уулзуулж байхыг эх Н.Ид  даалгасугай.

 

         5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан Нэхэмжлэгч Н.И нэхэмжлэлийн шаардлага болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот орон сууцнаас охиндоо ногдох хэсэг 141 169 028 төгрөг, автомашинуудаас ногдох хувь  8 114 250 төгрөг, зочид буудлын төлбөр 10 632 206 төгрөгийн 50 хувь болох 5 311 603 төгрөг, охины цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 3 750 000 төгрөгийн шаардлагаасаа тус тус татгалзаж, Хариуцагч Г.Б Сингапур улсад зорчиж, охиндоо тиз худалдан авсны 1 859 200 төгрөг, зочид буудлын төлбөр 10 632 206 төгрөгийн 50 хувь болох 5 311 603 төгрөг, охины цэцэрлэгийн төлбөр 7 500 000 төгрөгийн 50 хувь болох 3 750 000 төгрөг, нийт 10 920 803 төгрөгийг шүүхийн шийдвэр гарсан өдөр нэхэмжлэгч Н.Иийн Хаан банкны 5111096382 дугаар дансанд хариуцагч Г.Б төлөхөөр, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Н, Г.Б нарын бие даасан шаардлагыг нэхэмжлэгч Н.И, хариуцагч Г.Б нар хүлээн зөвшөөрч, хариуцагч Г.Б нэхэмжлэгч Н.Иийн Хаан банкны 5111096382 дугаар дансанд 10 920 803 төгрөгийг шилжүүлсэн өдөр  Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... тоот орон сууцыг нэхэмжлэгч Н.И, хариуцагч Г.Б, тэдний охин Б.У нар чөлөөлж, орон сууцны түлхүүрийг Б.Н, Г.Б, Г.Б  нарт нэхэмжлэгч Н.И  хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч Н.Иийн урьдчилан төлсөн 1 427 150 төгрөг, гуравдагч этгээд Б.Н, Г.Б нарын урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжинд 400 283 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ид олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.