Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-29
Дугаар 183/ШШ2019/01013
Хэргийн индекс 183/2019/00695/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч Д.Г
Хариуцагч Т.Б
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Д.Г, Алтан овогт Т.Б нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2003 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Б.М 2010 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Б.М нарыг эх Д.Гийн асрамжинд үлдээсүгэй.

 

           3. Гэр  бүлийн  тухай  хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.2 дахь  хэсэгт  зааснаар хүү Б.М, охин Б.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.Баас  сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

 

           4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3 дах заалтыг тус тус баримтлан 11-49 УНМ улсын дугаартай, Киа гранто маркийн шатахуун тээвэрлэх зориулалттай тээврийн хэрэгсэл, 20-56 УЧ улсын дугаартай Пц маркийн шатахуун түгээх зориулалттай чиргүүлийг тус тус хариуцагч Т.Бын өмчлөлд үлдээж, хариуцагч Т.Баас гэр бүлийн дундын хөрөнгийн ногдох хэсэгт 32 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гт олгосугай.

 

            5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

       

           6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Баас   улсын тэмдэгтийн хураамжид 389 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

      7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.