Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-06
Дугаар 183/ШШ2019/01070
Хэргийн индекс 183/2019/00493/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч Ч ХХК
Хариуцагч Ж ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.1.1, 115.2.2, 116, 117, 118   дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж ХХК-иас 45 468 460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355.1, 227.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч ХХК-иас 20 874 182 төгрөгийг гаргуулж хариуцагч Ж ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 45 468 460 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385 300 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 489 663 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 280 921 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                             ШҮҮГЧ                                Ц.ОЮУНБИЛЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.