Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-05-06
Дугаар 183/ШШ2019/01075
Хэргийн индекс 183/2019/00567/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Цэрэнпагамын Оюунбилэг
Нэхэмжлэгч З.О
Хариуцагч Д.Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З.О, Д.Г нарын гэрлэлтийг цуцалсугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, .. тоот хаягтай 2 давхар зуслангийн байшин, гараж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .. байрны гаднах талбайд байгаа ... тоот тоосгон авто зогсоол, 4 ханатай монгол гэр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... байрны … тоот 2 өрөө орон сууц, З.Оы Хаан банкны  дансан дахь хадгаламж 104 000 000  төгрөг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж,  Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... тоот, 28 м2 талбайтай, 16278 дугаар гэрчилгээтэй 2 өрөө орон сууц, Д.Гын Голомт банкны 2105123110 тоот төгрөгийн хадгаламжинд байгаа 100 000 000 төгрөг, Сүхбаатар дүүрэг 16 хороо ... зуслангийн зориулалттай, 0064130 гэрчилгээний дугаартай, 700 м2 эзэмших эрхтэй газрыг тус тус хариуцагч Д.Гын өмчлөлд үлдээхээр,  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .. байрны ... тоот, 52,6 м2 талбайтай, эрхийн бүртгэлийн Ү-2206020877 дугаартай, 2 өрөө орон сууц, авто зогсоолын хамт нэхэмжлэгч З.Оы өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид Тогтоох хэсгийн 2 дахь заалтад давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

       4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч З.Оы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 878 150 төгрөг, хариуцагч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857 950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                           ШҮҮГЧ                                        Ц.ОЮУНБИЛЭГ

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.