Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-03
Дугаар 786
Хэргийн индекс 183/2019/00082/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч А.О
Хариуцагч Ө.Ц
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ө.Ц-аас 6 835 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 783 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-гаас 771 098 төгрөг гаргуулан хариуцагч Ө.Ц-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 040 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 23 056 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

  

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.