Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2019-04-01
Дугаар 757
Хэргийн индекс 183/2019/00495/И
Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх
Шүүгч Доржсүрэнгийн Мөнгөнтуул
Нэхэмжлэгч Д.Б, Х.Д
Хариуцагч ИНЕГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 30 005 085 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт, 26 685 614 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Дд тус тус олгож, нэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

 

 

2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 1 209 916.95 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 944 036,05 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч Х.Дгийн хохирол 3 636 985,72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 772 төгрөг, Х.Дгийн төлсөн 295 100 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.Баас 78 862 төгрөг, Х.Дгээс 71 791,2 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас 315 025 төгрөг гаргуулан Д.Бт, 291 378 төгрөг гаргуулан Х.Дд тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.