Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-02-14
Дугаар Ж/32
Хэргийн индекс 145/2014/1003/И
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Нэхэмжлэгч Н.Алтанхуяг
Хариуцагч Б.Эрдэнэбат
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Алтанхуяг нь хариуцагч Б.Эрдэнэбатаас 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Эрдэнэбатаас 35.475 төгрөг, нэхэмжлэгч Н.Алтанхуягаас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд  2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр улсын төсвийн 101900941 тоот дансанд төлсөн 70.950 төгрөгнөөс 35.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.Алтанхуягт  олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.950 төгрөгийг улсын төсвийн дансанд  хэвээр үлдээсүгэй.     

  3. ИХШХШТХуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

4. ИХШХШТХуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.                            

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.