Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-02-14
Дугаар Ж/33
Хэргийн индекс 145/2014/0033/И
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Мягмарсүрэнгийн Мандахбаяр
Нэхэмжлэгч “НИК” ХХК-ны
Хариуцагч М.Эрдэнэбаярт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “НИК” ХХК-ны Өвөрхангай аймаг дахь Нефть хангамжийн салбар нь хариуцагч М.Эрдэнэбаяраас 34464590 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Эрдэнэбаяр  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Эрдэнэбаяраас 165136 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 165136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “НИК” ХХК-ны Өвөрхангай аймаг дахь Нефть хангамжийн салбарт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 330272 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

З. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4.Шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.