Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-03-05
Дугаар Ж/39
Хэргийн индекс 145/2014/0039/И
Шүүх Сум дундын 17 дугаар шүүх
Шүүгч Дагвадоржийн Мөнхтуяа
Нэхэмжлэгч Б.Ч
Хариуцагч Т.М
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон                                                                      

ТОГТООХ нь:

             1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон Дарь овгийн Б-н Ч-  Жонос овгийн Т-н М-л нарын гэрлэлтийг цуцалсугай. 

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин М.Долзодсүрэн, 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Санжаасүрэн нарыг эх Б.Чанцалмаагийн асрамжинд үлдээсүгэй. 

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр охин М.Долзодсүрэн, 2000 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүү М.Санжаасүрэн нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Т.М-р тэжээн тэтгүүлсүгэй.  

          4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Т.М-с 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогын дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т.М-с 40082 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

7. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.        

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!