Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2014-04-25
Дугаар 99
Хэргийн индекс 156/2014/0129/И
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Дашдэлэгийн Ганзориг
Нэхэмжлэгч Д.Оюунгэрэл
Хариуцагч Ар хөвчийн шинэс ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Хариуцагч Ар хөвчийн шинэс ХХК-нд холбогдох нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн 17648573төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Д.Оюунгэрэлээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 246192 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 123096 өгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 123096  төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч Ар хөвчийн шинэс ХХК-иас 123096 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Оюунгэрэлд олгосугай.

3.Шүүгчийн захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн энэхүү шүүгчийн захирамжид зохигч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                              Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.