Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-01-27
Дугаар 05/823
Хэргийн индекс 311/2013/0958/И
Шүүх Сум дундын 28 дугаар шүүх
Шүүгч Лодойн Цэрэндулам
Нэхэмжлэгч Ж.Цагаанхүү
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цагаанхүүг Хэнтий аймгийн тээвэр авто замын газарт хүний нөөцийн мэргэжилтэн,  бичиг хэргийн эрхлэгч, няравын ажилд эгүүлэн тогтоосугай.

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Аймгийн тээвэр авто замын газраас 1302951 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цагаанхүүд олгож нэхэмжлэлээс үлдэх 1200282 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1.5,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177188 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Ж.Цагаанхүүд буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар хариуцагч Аймгийн тээвэр авто замын газраас 35797 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

        4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар хариуцагч Аймгийн тээвэр авто замын газар нь нэхэмжлэгч Ж.Цагаанхүүгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурьдсугай.

        5. Энэ шийдвэр нь танилцуулан сонсмогц хүчинтэй болохыг дурьдсугай.

        6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэй болохыг  дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.