Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-13
Дугаар 07
Хэргийн индекс 171/2013/1647/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сүнжидмаагийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Б.Дарханбаяр
Хариуцагч Д.Болорнуур
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2,  167 дугаар зүйлийн 167.2, 167.5-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:
 1. Дархан-Уул аймаг  дахь Сум дундын шүүхийн  2013 оны  11 дүгээр сарын 15-ны өдрийн 1435 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг: “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дунаар зүйлийн 495.1-д зааснаар хариуцагч  Д.Болорнуураас 1.215.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Дарханбаярт олгож, үлдэх хэсэг 65.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар хариуцагч Д.Болорнуураас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 33.410 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Магадлалыг эс зөвшөөрвөл зохигч, өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т зааснаар магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй



            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Л.АМАРСАНАА               
        ШҮҮГЧИД        Г.ДАВААРЕНЧИН                                                                                                                   С.ОЮУНЦЭЦЭГ   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.