Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-20
Дугаар 08
Хэргийн индекс 171/2012/1604/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сүнжидмаагийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Т.Нарангарав
Хариуцагч Б.Очбаяр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:
  1. Дархан-Уул аймаг  дахь Сум дундын шүүхийн  2013 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 1425 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг:
 “Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Очбаяраас Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлалтай Ёотонгийн 7 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс Т.Нарангарав, Н.Лхам, О.Энхзаяа нарт ногдох хэсэг буюу 21.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Нарангаравт олгосугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Очбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 134.950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.
3. Магадлалыг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 





          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Л.АМАРСАНАА               
          ШҮҮГЧИД   С.ЭНХЖАРГАЛ                                                                                            С.ОЮУНЦЭЦЭГ    






Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.13 138 Улсын дээд шүүх Дагвадоржийн Тунгалаг Т.Нарангарав Б.Очбаяр