Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-02-19
Дугаар 169
Хэргийн индекс 016/2014/0009/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Ичинхорлоо
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нөхөх олговор
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
Шийдвэрийн товч

Иргэний   хэрэг   шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндэслэл байхгүй тул Б.Жаргалсайханыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Энэ магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн  172.2-т заасан  үндэслэлээр,  зохигч,   гуравдагч  этгээд,  тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            П.ЗОЛЗАЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                  Н.БАТЗОРИГ

 

                                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО                                                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                           

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.01.15 1903 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх Ганзоригтын Билгүүн УБЦТС ХК Я.Нармандах