Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-20
Дугаар 09
Хэргийн индекс 171/2012/1365/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч А.Дөлгөөн
Хариуцагч Л.Дэлгэрцэцэг
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Дархан-Уул  аймаг дахь Сум дундын  шүүхийн  2013  оны  11 дүгээр сарын  12-ны өдрийн  1424  дүгээр  шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,
Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д  зааснаар  Л.Дэлгэрцэцэгээс  үндсэн зээл 7.850.000  төгрөг, үндсэн хүү 654.166  төгрөг, алданги 3.925.000 төгрөг  нийт 12.429.166  төгрөг  гаргуулж  А.Дөлгөөнд  олгож, Л.Дэлгэрцэцэгээс гаргасан  зээл  болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бичиг баримт  гаргуулах”  тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж , Тогтоох  хэсгийн  2 дугаар заалтанд,“... хэвээр  үлдээсүгэй гэснийг   .. хэвээр үлдээж,   Л.Дэлгэрцэцэгээс  улсын тэмдэгтийн хураамжид 213.276 төгрөг гаргаж А.Дөлгөөнд олгож,  Л.Дэлгэрцэцэгээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй ”  гэж   тус тус өөрчилж, Шийдвэрт  “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д  зааснаар үүрэг  гүйцэтгэгч  үүргээ  гүйцэтгээгүй  тохиолдолд  үүрэг  гүйцэтгүүлэгчийн  хүсэлтийг үндэслэж, барьцааны  зүйл болох  улсын бүртгэлийн 2003014494 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 5 дугаар гудамж 66 тоот 30.0 мкв талбайтай хувийн сууц, 10.0 мкв  талбайтай гражыг  албадан худалдаж  үүргийн гүйцэтгэлийг  хангахыг Дархан-Уул  аймгийн Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд  даалгасугай”  гэсэн  заалт  нэмж,  шийдвэрийн  бусад  заалтуудыг  хэвээр үлдээсүгэй.
2.Давж заалдах гомдол гаргахдаа А.Дөлгөөнөөс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  213.800  төгрөгийг төрийн сангийн  орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж А.Дөлгөөнд буцаан  олгосугай.
3. Зохигчид, тэдний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.    





ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                  Л.АМАРСАНАА                                                        ШҮҮГЧИД           С.ОЮУНЦЭЦЭГ                                                                                         С.ЭНХЖАРГАЛ                                                              


 





Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.13 143 Улсын дээд шүүх Дашхүүгийн Цолмон А.Дөлгөөн Л.Дэлгэрцэцэг