Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-09-10
Дугаар 870
Хэргийн индекс 151/2014/0160/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Цэнд-Аюушийн Ичинхорлоо
Нэхэмжлэгч Д.Баярсайхан
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Должин овогт Баярсайханыг  1974 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 3 хүртэл Баянжаргалан сумын “Шинэ амьдрал” нэгдэлд тракторын жолоочоор, 1989 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 1 хүртэл Баянжаргал сумын Жаргалант нэгдэлд сүү тосны мастераар, 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл тус нэгдэлд Жаргалантын хэсгийн багийн даргаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Д.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.