Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-09-17
Дугаар 0901
Хэргийн индекс 102/2014/3727/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Шарав Оюунханд
Нэхэмжлэгч С.Эрдэнэбаяр
Хариуцагч
Гуравдагч этгээд Прокурор Ц.Осоржамаа
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 7 сарын 30-ны өдрийн 3727 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д “Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 230 дугаар зүйлийн 230.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д зааснаар” гэж өөрчилөн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд прокурор Ц.Осоржамаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар төсвийн байгууллагын гаргасан нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгдсөн тул гуравдагч этгээд давж заалдах гомдол гаргахдаа хураамж төлөөгүйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                                               

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

 

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.07.30 3727 Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх Равдандоржийн Алтантуяа Сүхбаатарын Эрдэнэбая