Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-16
Дугаар 02
Хэргийн индекс 291/2012/0009/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Өкейн Сауле
Нэхэмжлэгч М.Жүгдэрбарамын
Хариуцагч
Гуравдагч этгээд Б.Долгормаа
Маргааны төрөл Эцэг тогтоосон
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож

 

                    ТОГТООХ нь:

 

            1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 498/А дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Б.Долгормаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-д зааснаар  давж заалдах журмаар гомдол гаргахдаа гуравдагч этгээд Б.Долгормаагийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

             

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүсэлт гаргагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ТУЯА

                        ШҮҮГЧИД                                                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                                                            Ө.САУЛЕ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.13 139 Улсын дээд шүүх Дагвадоржийн Тунгалаг М.Жүгдэрбарам