Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-10-28
Дугаар 51
Хэргийн индекс 204/2014/0051/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүх
Шүүгч Түндэвийн Даваасүрэн
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.5.энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах.
Шийдвэрийн товч

Монгол улсын ИХШХШТХуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. Сум дундын 3 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны  өдрийн 491 дугаартай шийдвэрийг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Засаг даргын тамгын газар давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр 41.1.3-д зааснаар  чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн 172   дугаар   зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.