Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-16
Дугаар 0004
Хэргийн индекс 121/2013/0612/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Солтанмуратын Өмирбек
Нэхэмжлэгч Х.Жексенбай, Т.Манкей, М.Азатхан
Хариуцагч “Оюуны гэгээ сан” төрийн бус байгууллага
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бэлэглэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 729 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Жексенбай, Т.Манкей, М.Азатхан нарын “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 9 дүгээр багт байршилтай, сургалт үйлчилгээний зориулалттай, 264 м.кв талбайтай (хоёр давхар сургуулийн байр), эрхийн улсын бүртгэлийн Ү-0212000095 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг “Оюуны гэгээ сан” ТББ-д бэлэглэсэн 2009 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн зүйлийг бэлэглэгч нарт буцаан олгох” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Жексенбай, Т.Манкей, М.Азатхан нарын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 184750 (нэг зуун наян дөрвөн мянга долоон зуун тавь) төгрөгийг Төрийн сангийн Баян-Өлгий аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгч нарт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжаас 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагч “Оюуны гэгээ сан” ТББ-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ө.САУЛЕ

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                                                С.ӨМИРБЕК

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.03.11 134 Улсын дээд шүүх Цэндийн Амарсайхан Х.Жексенбай Т.Манкей М.Азатхан Оюуны гэгээ сан ТББ