Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-12-19
Дугаар 1187
Хэргийн индекс 102/2014/7913/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Мянгаагийн Наранцэцэг
Нэхэмжлэгч Э.Янжмаа
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч
  1. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2014/05363 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дах хэсэгт зааснаар Энх-Амгалан овогтой Янжмаа 1981 оны 9 дүгээр сарын 01-нээс 1983 оны 11 дүгээр сарын 10 хүртэл Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын 8 жилийн сургуульд дотуур байрны хүмүүжүүлэгчээр, 1983 оны 11 дүгээр сарын 10-наас 1986 оны 2 дугаар сарын 6 хүртэл сургуулийн дотуур байрны туслах тогоочоор, 1986 оны 5 дугаар сарын 21-ний сургуулийн хичээлийн байрны үйлчлэгчээр, 1987 оны 1 дүгээр сарын 3-наас сумын төвийн хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр 1992 оны 3 дугаар сарын 22 хүртэл ажилласан байдлыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсэг заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.