Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-01-22
Дугаар 00003
Хэргийн индекс 301/2013/1503/и/
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганбат
Нэхэмжлэгч М.Тунгалагмөрөн
Хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал П.Тэгшчулуун
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1503 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн захирал П.Тэгшчулууны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНБАТ

                                                   ШҮҮГЧ                                           А.ОТГОНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                                             Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.