Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-02-25
Дугаар 00005
Хэргийн индекс 208/2015/0005/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх
Шүүгч Төмөрбаатарын Ганбат
Нэхэмжлэгч Ш.Мөнхжаргал
Хариуцагч А.Мөнх-Эрдэнэ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

        Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хариуцагч А.Мөнх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 0049 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Мөнх-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.750 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.         

    

                           ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                  ШҮҮГЧ                                 Т.ГАНБАТ

                                                                                                        

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.