Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-02-10
Дугаар 17
Хэргийн индекс 171/2013/1738/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Гөлгөөгийн Давааренчин
Нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү
Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Политехникийн коллеж
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн хуулиар бусад
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх  хэсэгт  заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Гандиймаа, Х.Батхүү нарын  давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Уул уурхай, Эрчим хүчний Политехникийн коллежийн сургуулийн захирлын 2013 оны 09 сарын 20-ны өдрийн А-06 дугаартай “арга хэмжээ авах тухай” тушаалыг хүчингүй болгосугай.

 

3. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нар нь тэмдэгтийн  хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

 

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны шүүх  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ:                          Л.АМАРСАНАА

 

                        ШҮҮГЧИД:                                                   С.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                         Г.ДАВААРЕНЧИН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.12.18 03-1566 Сум дундын 7 дугаар шүүх Давагийн Алтантуяа 1. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг ШШГГ-ын 131-р байрны 01 тоотод оршин суух, регистрийн дугаар МЙ86092401, Тогоруут овогт Авирмэдийн Гандиймаа 2. Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний Политехник коллежийн оюутны байранд багш нарын амьдрах зориулалттай байх болох 326 тоотод оршин суух, регистрийн дугаар ЦГ65011213, Боржигон овогт Хас-Очирын Батхүү Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг Хөдөлмөрийн Яамны харъяа Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн захирал Ш.Мөнгөндуулгад
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.05.06 249 Улсын дээд шүүх Хээмчигийн Сонинбаяр А.Гандиймаа, Х.Батхүү Дархан-Уул аймаг дахь Уул уурхай эрчим хүчний политехникийн коллежид