Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-02-10
Дугаар 18
Хэргийн индекс 171/2013/0262/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сосорбарамын Энхжаргал
Нэхэмжлэгч Д.Сайнтуяа
Хариуцагч “Гобитекс” ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дархан-Уул аймаг дахь  Сум дундын  шүүхийн  2013 оны  12 дугаар сарын 13-ны өдрийн 277А дугаар  шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг,

 

“Иргэний  хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д  зааснаар  нэхэмжлэгч Д.Сайнтуяагаас хариуцагч “Гобитекс” ХХК-д  холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол, 12  дугаар байрны  12 тоот  орон  сууцны  эзэмшигч нь Д.Сайнтуяа мөн болохыг тогтоосугай “ гэж, тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д  зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сагийн орлогод хэвээр үлдээж хариуцагч “Гобитекс” компаниас  70.200  төгрөг гаргаж Д.Сайнтуяад  олгосугай”  гэж өөрчилж,  шийдвэрийн бусад  заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70.200  төгрөгийг төрийн сангийн  орлогоос  гаргаж Д.Сайнтуяад  буцаан олгосугай.

 

3. Зохигчид, тэдний өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             Л.АМАРСАНАА                                                                          

       ШҮҮГЧИД                                                         С.ОЮУНЦЭЦЭГ                                                                               

                                                                            С.ЭНХЖАРГАЛ                                                             

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.04.08 177 Улсын дээд шүүх Хээмчигийн Сонинбаяр Д.Сайнтуяа Гобитекс ХХК