Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-05-06
Дугаар 00009
Хэргийн индекс 208/2015/00009/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 8 дугаар шүүх
Шүүгч Банзрагчийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Г.О
Хариуцагч Т.Х
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эцэг тогтоосон
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0256  дугаар шийдвэрийн 3 дахь заалтад  “26092“ төгрөг  гэснийг   “28626“ төгрөг гэж өөрчилсүгэй.

2. Шийдвэрийн бусад  заалтыг  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Хашбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                          Н.БАЯРХҮҮ    

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Б.ОЮУНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                          Т.ГАНБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.