Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-02-10
Дугаар 20
Хэргийн индекс 171/2012/1652/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Сүнжидмаагийн Оюунцэцэг
Нэхэмжлэгч Д.Баяраа, Ж.Дэлгэрхүү, Б.Баттулга, Б.Батбаатар Б.Байгаль
Хариуцагч Л.Гантулга
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 сарын 11-ний өдрийн 1238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  Л.Гантулгын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 362.950 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээсүгэй.

 

3. Магадлалыг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

         

 

 

 

        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА              

 

          ШҮҮГЧИД                                                          С.ЭНХЖАРГАЛ                                                               

                                                                               С.ОЮУНЦЭЦЭГ  

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.