Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2014-02-17
Дугаар 23
Хэргийн индекс 171/2013/0200/И
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүх
Шүүгч Гөлгөөгийн Давааренчин
Нэхэмжлэгч Г.Ууганцэцэг, Ц.Алтантуяа
Хариуцагч Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь   хэсэгт  заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1.Сум дундын 7 дугаар шүүхийн 2013 оны 12 сарын 24-ны өдрийн 06 дугаартай шийдвэрийн  тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “ Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2,57 дугаар зүйлийн  57.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч нараас  тэмдэгийн хураамжид төлсөн 237900 төгрөгийг төсвийн  орлогод үлдээж, хариуцагчаас 158.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт  олгосугай.” гэж өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны шүүх  хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ:                          Л.АМАРСАНАА

 

                        ШҮҮГЧИД:                                                   С.ЭНХЖАРГАЛ

 

                                                                         Г.ДАВААРЕНЧИН

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.12.24 6/1569 Сум дундын 7 дугаар шүүх Давагийн Алтантуяа Г.Ууганцэцэг,Ц. Алтантуяа Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар