Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-17
Дугаар 776
Хэргийн индекс 101/2015/1655/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Энэбиш Золзаяа
Нэхэмжлэгч Ч.Отгонбаяр
Хариуцагч Монголын нотариатчдын танхим, А.Оюунчимэг, Б.Бадамханд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2864 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар Монголын нотариатчдын танхимын бүх гишүүдийн хурлын 2013 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгчийг чөлөөлөх, шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх” тухай 10 дугаар тогтоолыг хүчингүй болгож, танхимын ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахыг Монголын нотариатчдын танхимд даалгаж, А.Оюунчимэг, Б.Бадамханд нарт холбогдох Ч.Отгонбаярын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж” гэж өөрчилж, “үлдээж” гэсний дараа Монголын нотариатчдын танхимаас 70.200 төгрөг гаргуулж Ч.Отгонбаярт олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.