Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-19
Дугаар 791
Хэргийн индекс 102/2015/0353/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Энэбиш Золзаяа
Нэхэмжлэгч Т.Урангэрэл
Хариуцагч З.Санждорж, Монголын Их хүрээ хийд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөлсөөр ажиллах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар  шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 2188 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар З.Санждоржоос 392.000 төгрөг гаргуулж Т.Урангэрэлд олгож, Монголын Их хүрээ хийдээс 22.182.240 төгрөг гаргуулах тухай Т.Урангэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “хариуцагч Монголын Их хүрээ хийдээс улсын тэмдэгтийн хураамжид 270.850 төгрөг” гэснийг “хариуцагч З.Санждоржоос улсын тэмдэгтийн хураамжид 12.140 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 270.850 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.