Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-25
Дугаар 27
Хэргийн индекс 136/2015/00045/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 2 дугаар шүүх
Шүүгч Хишгээгийн Байгалмаа
Нэхэмжлэгч Б.Энхжаргал
Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

            1.Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар  сарын 21-ний өдрийн 101 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2,129.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Энхжаргалын “ажлаас халсан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн б/74 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж,  ажилгүй байсан бүх хугацааны цалин, түүнтэй адилтгах орлого болох 1 425 560 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл тооцуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40067 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж Б.Энхжаргалд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37779 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

  4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ЛХАГВАМАА

                      ШҮҮГЧИД                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                Х.БАЙГАЛМАА

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.05.21 101 Сум дундын 8 дугаар шүүх Нямдоржийн Адъяа Б.Энхжаргал Аймгийн Халамж Үйлчилгээний Хэлтэс