Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-22
Дугаар 796
Хэргийн индекс 139/2014/0251/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх
Шүүгч Намсрайн Батзориг
Нэхэмжлэгч С.Дэжид нар
Хариуцагч Д.Батнасан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан 167.1.4.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сум дундын 11 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 67 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт  заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул  хариуцагч Д.Батнасанд холбогдох “2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, “Баянговь мандал” ХХК-ийн 6166 ширхэг хувьцааг С.Дэжидэд Д.Батнасан худалдсан болохыг тогтоож, “Баянговь мандал” ХХК-ийн 6166 ширхэг хувьцааг  С.Дэжидийн нэр дээр шилжүүлэхийг Дундговь аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай” С.Дэжид нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Батнасангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.