Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-07
Дугаар 97
Хэргийн индекс 207/2015/0097/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх
Шүүгч Цэвээндоогийн Өрнөндэлгэр
Нэхэмжлэгч Б.Түвшинжаргал
Хариуцагч С.Гантөмөр
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь дугаараас хойшхи заалтуудыг нэг дугаараар ухрааж дугаарлан, 4, 5 дахь заалтыг нэгтгэж, “ ...үлдээсүгэй” гэснийг “...үлдээж, хариуцагч С.Гантөмөрөөс 583,157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Түвшинжаргалд олгосугай” гэж, уг заалтаас “Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг баримтлан” гэснийг хасч, шийдвэрийн 6 дахь заалтын “...шаардах эрхийн...” гэсний өмнө “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасан...” гэж нэмж оруулан өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хариуцагч С.Гантөмөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар гаргуулан хариуцагчид буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.