Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-07-07
Дугаар 100
Хэргийн индекс 207/2015/0100/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх
Шүүгч Сампилын Уранчимэг
Нэхэмжлэгч Б.Түмэнжаргал
Хариуцагч Бэрэн металл ХХК
Гуравдагч этгээд
Маргааны төрөл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Хүчингүй болсон шалтгаан 167.1.3.анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
Шийдвэрийн товч

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

    1.  Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 380 дугаар шийдвэрийн 2 дахь заалтын “... 4,857,962 төгрөг” гэснийг “3,288,816 төгрөг” гэж,  3 дахь заалтын “... 127,127 төгрөг” гэснийг “67,571 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

     2. Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,678 /ерэн хоёр мянга зургаан зуун далан найман/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.