Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-01
Дугаар 65
Хэргийн индекс 152/2014/0575/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Өкейн Сауле
Нэхэмжлэгч Ж.Чулуунбаатар
Хариуцагч Д.Батнасан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

-“Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Батнасангаас 240000 төгрөг  гаргуулж, нэхэмжлэгч Ж.Чулуунбаатарт олгож, илүү нэхэмжилсэн 4400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7982 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Батнасангаас улсын тэмдэгтийн хурамжид 7850 төгрөг гаргуулж, Ж.Чулуунбаатарт олгосугай” гэж  өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 7980 төгрөгийг  ХААН банкны Увс аймгийн салбар дахь төрийн сангийн 0000000150000941 дугаар данснаас гаргуулж, шүүгчийн захирамжаар Ж.Чулуунбаатарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2014.10.09 548 Сум дундын 24 дүгээр шүүх Нямжавын Гэрэлтуяа Ж.Чулуунбаатар Д.Батнасан