Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Магадлал
Огноо 2015-06-12
Дугаар 66
Хэргийн индекс 153/2015/0040/и
Шүүх Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх
Шүүгч Өкейн Сауле
Нэхэмжлэгч Б.Гансүх
Хариуцагч Шим ус ОНӨААТҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хөдөлмөрийн гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 177 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын: “...нэхэмжлэгч Б.Гансүхэд олгосугай.” гэсний дараа “нэхэмжлэгчийн 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.298.694 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж нэмж,

-3 дахь заалтыг: “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын санхүүгээс 152132 төгрөг  нөхөн төлүүлж улсын орлогод оруулсугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 81932 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2015.04.06 177 Сум дундын 25 дугаар шүүх Тумагийн Цэцэгмаа Б.Гансүх Ховд аймгийн “Шим-Ус” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар